Ваняма: Селтик, Барсаг дахин хожиж чадна

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Ваняма: Селтик, Барсаг дахин хожиж чадна

Өнгөрсөн жил аваргуудын лигийн хэсгийн тоглолтод Барсаг хожиж шуугиан тарьсан Селтикчүүд энэ жил ч гэсэн хожиж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Тухайн үед тэр тоглолтод Ваняма тодорч, европийн томоохон клубуудын хараанд өртөж эхэлсэн билээ. “Селтик дахиж хожих бүрэн боломжтой баг. Энэ клубт хөлбөмбөгийн маш том уламжлал бий. Барсагийн томоохон тамирчид бэртэлтэй байгаа нь Селтикчүүдэд олдож байгаа сайхан боломж гэж харж байгаа” гэж Виктор Ваняма ярьжээ. Селтик клуб Шотландын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм. Өнгөрсөн жил Шотландын клуб, Испанийн гигантыг 2:1-ийн харьцаагаар буулган авч байсан билээ. Тэрээр энэ зуны солилцоо наймааны цонхоор 12,5 сая фунтын үнэ цэнээр Саутхемптон клубт ирсэн юм. Тэрээр тус клубт ирсэнээр Премьер лигт тоглож байгаа анхны зүүн африкын тоглогч болсон билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж