Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Энэ хуралдаанаар 2014 оны нэгдсэн Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаа ажээ. Төсвийн төслийг Засгийн газар өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаараа хэлэлцэж эхэлсэн юм.

Сануулахад, Монгол Банкны Ерөнхийлөгч Х.Золжаргал өчигдөр “Төрөөс мөнгөний бодлогын талаар
2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан байгаа. Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын
талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын
макро эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдалд үндэслэн
шаардлагатай зорилтуудыг дэвшүүлдэг. Энэ дагуу эдийн засгийн өнөөгийн
болон ойрын төлөв байдлыг Бодит сектор, Гадаад сектор, Улсын төсвийн
болон Мөнгө, санхүүгийн гэсэн үндсэн дөрвөн сектор тус бүрээр авч үзжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж