НАТО цэргийн тээврийн онгоцоор зэвсэглэлээ сайжруулна

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

НАТО цэргийн тээврийн онгоцоор зэвсэглэлээ сайжруулна

НАТО-гийн орнууд зэвсэглэлдээ цэргийн тээврийн А400М гэсэн шинэ онгоц авч эхэлжээ. Супер үнэтэй онгоцны эхнийхийг нь Франц авна.


Airbus A400M

НАТО-гийн орнуудын төлөөлөгч нар есдүгээр сарын 30-ны даваа гаригт Испанийн Севилья хотноо болсон цэргийн тээврийн Airbus А400М онгоцны нийлүүлэлтийн арга хэмжээнд оролцжээ. Нисэхийн Airbus S.A.S. компани, Европын Нисэхийн болон сансрын батлан хамгаалахын концерн (EADS) хоёрын хамтран бүтээсэн онгоцны эхний хэсгийг Франц ирэх жилд авах юм. Германы бундесвер зэвсэглэлдээ энэ намраас эдгээр онгоцнуудыг хүлээн авч эхэлнэ.

Шинэ  онгоц нь 3300 км-ийн зайд 37 тонн ачаа хүргэх бөгөөд анхны захиалгыг нь 2003 онд Герман, Бельги, Франц, Их Британи, Люксембург, Испани, Турк зэрэг  НАТО-гийн гишүүд өгсөн байв. Нийт 174 онгоц захиалсан бөгөөд хамгийн их буюу 53-ыг Герман авах гэнэ. Airbus А400М нь хуучирсан Transall C-160 онгоцыг солих юм.

Онгоцыг бүтээн үйлдвэрлэх нийт зардал нь 20 тэрбум евро болж байгаа ба захиалагч нарын шинэ шаардлага нь машины гаралтыг бараг дөрвөн жилээр удаашруулсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж