Ахмадад зориулсан бодлоготой болно

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Ахмадад зориулсан бодлоготой болно

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болоод яам, газрын дарга нарын хамт хэвлэлийн хурал хийлээ. С.Эрдэнэ сайд "манай ахмадад зориулсан төрийн бодлого шаардлагатай байа. Тэтгэвэрт гарсныхаа маргааш л нийгмийн хүрээллийн гадна гарч, мартагдаж байна. Бид ямарваа нэгэн өдрийг баяр ёслолын байдалтайгаар тэмдэглээд л сурчихаж. Энэ өдөр хэдэн ахмадаа хүлээж авч дайлж, цайлаад л өнгөрдөг биш ахмадын ямар эрх хэрхэн зөрчигдөж байгаа тухай ярьж хэлэлцэж шийддэг байх шаардлагатай" гэсэн байна.

Яамны зүгээс Ахмадын эрхийг хамгаалах хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулахад бэлэн болоод байгаа бөгөөд Хүн амын хөгжлийн цогц бодлогын хүрээнд тусгайлсан бодлого гаргаж ажиллахаар төлөвлөсөн байна.

Мөн хурлын үеэр Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай танилцуулгыг хийсэн бөгөөд уг хуулийн үйлчлэлд 483 мянга найман зуун иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргаж хамрагдсан байна.

1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлд 31,1 тэрбум төгрөгийг иргэдээс тэтгэврийн даатгалын санд нөхөн төлөх тооцоо гарсан байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэний ажилласан жил, тэтгэвийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос эхлэн тооцож олгох бөгөөд тэтгэвэр тогтоолгоогүй иргэний хувьд нөхөн тооцуулсан хугацааг тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч хүсэлтээ гаргасан үед нь шимтгэл төлж ажилласан хугацаанд нь нэмж тооцох аж.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж