
Яамны зүгээс Ахмадын эрхийг хамгаалах хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулахад бэлэн болоод байгаа бөгөөд Хүн амын хөгжлийн цогц бодлогын хүрээнд тусгайлсан бодлого гаргаж ажиллахаар төлөвлөсөн байна.
Мөн хурлын үеэр Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай танилцуулгыг хийсэн бөгөөд уг хуулийн үйлчлэлд 483 мянга найман зуун иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргаж хамрагдсан байна.
1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлд 31,1 тэрбум төгрөгийг иргэдээс тэтгэврийн даатгалын санд нөхөн төлөх тооцоо гарсан байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэний ажилласан жил, тэтгэвийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос эхлэн тооцож олгох бөгөөд тэтгэвэр тогтоолгоогүй иргэний хувьд нөхөн тооцуулсан хугацааг тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч хүсэлтээ гаргасан үед нь шимтгэл төлж ажилласан хугацаанд нь нэмж тооцох аж.