Төрийн анхаарал хааш чиглэх ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Төрийн анхаарал хааш чиглэх ёстой вэ?

Монголын жиргээчдийн өчигдрийн жиргээний өнгийг агуулгаар харвал “Төрийн анхаарал хааш чиглэх ёстой вэ” гэх тухай байлаа. Яах вэ, нэгэн жиргээчийн Ерөнхий сайд Н.Алтанхуягтай дайн зарласан цуврал жиргээнийхээ хариуд “шүүмжилж болно. Доромжлолыг бол тэсэхгүй шүү” гэх хариу авсантай холбоотой байр суурь, дэмжлэг, шүүмжлэл ч газар авсан гэдгийг хэлэх ёстой. Гэвч ач холбогдлын хувьд төр анхаарах ёстой зүйл рүүгээ бодлогоо чиглүүлэхгүй бол төрийн эрхэнд буй нөхдийн өөрсдийнх нь оршин тогтнох асуудлыг нь анхааралдаа авахаас аргагүй болдгийг сануулсан жиргээнүүд жин дарахаар байлаа. 



Нэгэн жиргээчийн “БНСУ-ын Ерөнхийлөгч сонгуулийн амлалт ахмадуудад сар бүр өгөх 200.000 воноос татгалзаж, уучлалт гуйлаа. Тэр 2017 онд өр үлдээхийг хүccэнгүй” гэх жиргээ цөөнгүй хүнээс дэмжлэг авлаа. Үүнээс үүдэж “Иргэн бүр 1.500.000 авах гэж баярлаж байсан бол одоо иргэн бүр 5100000 өртэй болчихсон гэж бодохоор л гутмаар юм” гэх дүгнэлтийг хийж. Энэ тухай нь цааш хөөж уншвал “Монгол Улсын эдийн засгийн байдал одоогоор төсвийн алдагдал 1,1 их наяд, Монгол Улсын гадаад өр 15,3 тэрбум ам.долларт хүрчихээд байгаа. Үүний 70 хувь нь буюу 10.6 нь хувийн хэвшлийнх, 30 хувь нь буюу 4.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр. Энэ өрийг Монгол Улсын нийт хүн амд хуваахад яг одоогийн байдлаар Монгол Улсын нэг иргэн 5,1 сая төгрөгийн өртэй байна. Үүний дээр энэ он дуусахаас өмнө 600 сая ам.доллартай тэнцэх хэмжээний “Самурай” бонд гээч бас нэг өр нэмэгдэнэ” гэх мэдээлэл рүү орох аж.

Ямартаа ч уг жиргээтэй холбоотойгоор оюутан болгонд өгдөг 70 мянган төгрөгөөс татгалзах ч санал гарлаа. Сонгуулийн амлалт мөн үү, мөн. Тодорхой хэмжээгээр хэрэгтэй хүнд нь тусаа өгсөн үү, өгсөн. 170 гаруй мянган оюутанд цаашид хавтгайгаар өгөх нь эдийн засагт хортой юу, хортой. Эдийн засагт маань үүнийг тараах боломж бий юу, байхгүй. Энэ бүхэн ойлгомжтой тул зоригтойхон уучлалт гуйгаад л 70 мянгаас татгалзах нь эдийн засагт л тустай гэж.

Оюутнуудаа автобусаар үнэгүй зорчуулж, сар бүр хэдэн тэрбумаар нь мөнгө өгч байгаа төрийн бодлогын нөгөө талд үүнийг илүү тустай зүйлд зарцуулж болох байсан боломж алдагдаж байдаг нь үнэн. Үүний жишээг жиргээчид “Эрүүл мэндийн салбарт анхаарал дутагдаж байна” гэж тодорхойлчихлоо.

“Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийхгүй бол Түлэнхийн төвд очсон хүүхдүүд коридорт хэвтэцгээж байна” гэх зэрэг гомдол дээр “Маралжингоо охины үхэл” гал дээр тос асгасан мэт дүрэлзүүлж орхив. Эмнэлгийн ажилтнуудын ажил үүрэгтэй хайхрамжгүй ханддаг, ачааллаасаа болоод өвчтөнүүдээсээ дөжирчихсөн энэ ужигийг засах ёстой шүүмжлэл Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг суудлаас нь огцруулах хэмжээнд хүрч халуухан шүүмжийн талбар боллоо. Энэ тухай тодруулбал “Эмнэлэгт очоод тусламж авч чадалгүй 30 цаг тарчилж байгаад нас барсан гуравхан настай Маралжингоо охины ээжийн Н.Удвал сайдад бичсэн гомдол” твиттерчдийг ч хямраачихаж. 

“…Маралжингоо нь тус дүүргийн харъяа өрхийн эмнэлэгт үзүүлж хэвтэх бичиг аван хордлогийн оноштой СБДүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн хүлээн авах тасагт очжээ. Шөнийн 02 цагаас өглөөний 07 цаг хүртэл гэдэс нь хүчтэй базалж өвдөж эхэлсэн. Энэ хугацаанд ээж би 30 минут тутамд тухайн ээлжинд гарч байсан сувилагчид болох Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэд өөрийн биөэр очиж хүүхдийн биөийн байдал дордоод жижүүр эмчийг дуудаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч дуудаж өгөөгүй… Өглөөний 8 цаг 20 минут гэхэд ээлж солигдох хүртэл ямар ч тариа хийхгүй тэсэхээс өөр арга байхгүй гэж хэлээд буруу харан нойроо харамлан унтаад байсан… Өглөөний 7 цагийн үөд өвчин нь улам хүндэрч, байж суухын аргаүй болоход ээж би уйлаад 2 сувилагч руу дахин очиж хэлэхэд миний нулимсыг харсандаа ч тэр үү сая нэг юм жижүүр болох Г.Оюунчимэг эмчийг дуудаж охиныг минь үзээд хүндэрчихсэн байна шдээ эртхэн хэлэхгүй гээд толгой сэгсэрч яаралтай сэхээн амьдруулах тасаг руу шилжүүл гэж хэлсэн. Шөнөжингөө их хэмжээний шингэн алдсаны улмаас судас нь хагараад шинжилгээ хийж чадаагүй. Анх охиныг минь хүлээн авч хэвтүүлэхдээ хүнд оноштой гэж хүлээн авчхаад жижүүрийн эмч, сувилагчид хүнд гэж хүлээлгэн өгөөгүй, улмаар ээжид нь хүнд байна гэж хэлээгүй, эмнэлэгт ирсэн шөнөдөө үзэж хянаагүй, эмчилгээ хийгээгүй байснаас болж 2013 оны 9-р сарын 27-ны өдөр эмчилгээ хийсэн боловч үр дүн өгөөгүйн улмаас миний охин эмнэлэгт хэвтээд 30 цаг гаруй болоод нас барсан. Миний охины өвчиндөө хэрхэн шаналж, зовж байсан нь миний нүдэнд одоо ч харагдаж сэтгэл минь өмөрч гол минь гонсойж сууна. Тэгш хүртээмжтэй үйлчлээгүй, эмнэлгийн ажилтны ажил үүргээ нэр төртэй биөлүүлж чадаагүй, хүйтэн хөндий цэвдэг шиг сэтгэлээр хандсанаас болж миний охин хорвоог орхисон гэж бодож байна” гэж охины ээж бичжээ.

Сонгуулийн үөэр твиттерт дуу шуутайгаар орж ирээд л, жиргээний өртөнцөөр сэтгэгдлээ илэрхийлж, дэлгэцийн өмнө нус нулимсаа дуслуулж байсан зөөлөн сэтгэлтэй, твиттөрчин Н.Удвал сайд таг чиг. Түүнд сэтгэл гэж байдаг бол, ядахдаа өөрийнх нь сайдын суудлыг огцруулах хэмжээнд босох гомдол бухимдал үүсээд буйг олж харах мэдрэмж байгаа бол энэ асуудалд анхаарлаа хандуулмаар. Гэвч дээрх жишээ зөвхөн хоёр гуравхан эмч, сувилагчийн асуудал биш. Энэ бол улсын гэх тодотголтой эмнэлгийн байгууллагын хандлага.

Тоймлосон: Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж