Цагдаа нарыг шүүх хурал маргааш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Цагдаа нарыг шүүх хурал маргааш үргэлжилнэ

Хилээр хууль бусаар самар гаргахыг завдсан Хятадуудаас их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа цагдаа нарын хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж, хурал сая завсарлалаа. Энэхүү авлигын хэрэг нь эзэн холбогдогч олонтой тул хэргийг өнөөдөр эцэслэж амжаагүй бөгөөд шүүх хуралдаан маргааш өглөө дахин үргэлжлэх юм байна.

Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагч нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сард хууль бусаар самар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд дээрхи цагдаа нарт мэдээлсэн ч самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан. Улмаар хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг хахуульд авч их хэмжээний самрыг хилээр гаргасан хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж