Бүх шатны шүүхийн төсвийн төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Бүх шатны шүүхийн төсвийн төслийг өргөн барив

Бүх шатны шүүхийн 2014 оны төсвийн төслийг өргөн барив

Бүх шатны шүүхийн 2014 оны төсвийн төслийг Шүүхийн зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнөөдөр /2013.09.30/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

Шүүхийн тухай багц хууль батлагдсанаар шүүх бие даасан, шүүгч хараат бус байх байдлыг хангах нөхцөл бүрдсэн билээ. Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана”, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Шүүхийн үйл ажиллагааны төсвийн өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно, мөн хуулийн 28.4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ” гэж заасан байна.

Дээрхи хуулийн заалтаар Монгол Улсад анх удаа шүүх эрх мэдэл, бусад эрх мэдэлтэй төсвөө төсөвлөх, өргөн мэдүүлэх зарчмын хувьд тэнцвэртэй болж, шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хууль зүйн хувьд хангасан байна.

Шүүхийн 2014 оны төсвийн гол зорилго бол Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхэд бүрэн чиглэгдсэн. Шүүхийн 2014 оны урсгал төсвийн зардлыг тооцон үзэхэд 135.51 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийн зардал 102.65 тэрбум төгрөг, нийт төсөв 238.18 тэрбум төгрөгт хүрснийг батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж