Ахуйн үйлчилгээний хүрэлцээ муу байгаагаас халдварт өвчин дэгддэг гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Ахуйн үйлчилгээний хүрэлцээ муу байгаагаас халдварт өвчин дэгддэг гэв

Дэлхийн банкнаас саяхан Улаанбаатар хотын гэр хорооллын өнөөгийн байдалд судалгаа хийжээ. Манай  улсын нийт хүн амын 39 хувь нь Улаанбаатарт аж төрж, үндэсний нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувь ч нийслэл хотод үйлдвэрлэгддэг. Одоогийн байдлаар хотын захиргаанд  4,700 ам дөрвөлжин км  газар нутаг харьяалагдаж байгаагаас дөнгөж 130 ам дөрвөлжин км нь хотын төвийн бүсэд ордог ажээ.
Өнөөдөр хотын нийт хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд оршин суугчдын 85 хувь нь түлээ нүүрс хэрэглэн халаалт дулааны хэрэгцээгээ хангадаг юм. Түүнчлэн гэр хорооллын нягтаршил бага, тэсгэм хүйтэн уур амьсгал нь нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ өртгийг тэнгэрт гартал өсгөдөг. Суурин газрын ахуйн үйлчилгээний энэхүү сул дорой байдал нь байгаль орчныг бохирдуулж агаар, хөрсний бохирдлын улмаас амьсгалын замын өвчин, халдварт шар зэрэг хүний эрүүл мэндэд хөнөөлт янз бүрийн өвчин дэгдэх нөхцөл бүрдүүлж байна гэсэн дүгнэлтийг Дэлхийн банкнаас гаргасан байна.

Д.Цэцэн
                    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж