Мөнгөний бодлогын талаар баримтлах төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогын талаар баримтлах төслийг өргөн барив

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барив

Монгол Банкны Ерөнхийлөгч Х.Золжаргал “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдалд үндэслэн шаардлагатай зорилтуудыг дэвшүүлдэг. Энэ дагуу эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдлыг Бодит сектор, Гадаад сектор, Улсын төсвийн болон Мөнгө, санхүүгийн гэсэн үндсэн дөрвөн сектор тус бүрээр авч үзсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж