2014 онд Сочи хотноо зохион байгуулагдах өвлийн олимпийн наадмын галт бамбарын буухиа аялал Грекээс эхэллээ.
Олимпийн гал бүхий бамбарыг Греъийн 18 настай цаначин Яннис Антониу авч явсан бөгөөд ОХУ-ын хоккейн багийн довтлогч Александр Овечкинд дамжуулжээ. Бамбар ирэх сарын 5-ныг хүртэл олимпийн өлгий Грек орноор аялж, түүнээс хоёр хоногийн дараа буюу 7-нд ОХУ-ын Москва хотноо газардах юм. Улмаар орон даяар галт бамбарыг 14 мянган хүн буухиалуулж, 65 мянган км зам туулан аялуулах ажээ. Мөн галт бамбарыг Олон улсын сансрын станц дээр аваачих юм байна.
Галт бамбар аян нь 2014 оны хоёрдугаар сарынн 04-нд Сочигийн тоглолтын нээлт дээр дуусах юм.