Випашяна бясалгалын Их багш нирваан дүрийг үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Випашяна бясалгалын Их багш нирваан дүрийг үзүүлжээ

Сэтгэлийг арирусгах шидтэй Випашяна бясалгалын Их багш С.Н.Гоенка өчигдөр 22.40 цагт Энэтхэгийн Мумбай хотноо өөрийн гэртээ 90 насандаа амар амгалангаар нирваан дүрийг үзүүлжээ.Түүнтэй маргааш 10.30 цагт Мумбай хотоос салах ёс гүйцэтгэх юм байна.  Випашяна нь Гоутам Буддагийн ном сургаалийн шим болсон сэтгэлийг ариусгадаг, шинжлэх ухаанч үр дүнтэй бясалгалын арга техник ажээ. С.Н Гоенка өөрийн амьдралаа энэхүү бясалгалыг бусдад зааж сургахад зориулсан бөгөөд Монгол болон дэлхий дахинд Випашяна бясалгалын олон төв ажиллаж, уг арга техникийг бусдын сайн сайхны төлөө зааж сургаж байгаа тухай бясалгачид ярьдаг юм.

Сонирхуулахад, эдүгээ цагт ихэд хүчээ авсан уг Випашяна бясалгалын төрлийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, зохиолч, сэтгүүлч Т.Төрмөнх нар даган баясалгаж байжээ.
Түмэн амьтанг зовлонгоос аврах төгс хүсэл нь биелж, хамаг бүхэн жаргах болтугай.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж