Хангай бүсийн уламжлалт тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Хангай бүсийн уламжлалт тэмцээн боллоо

Долоон аймгийн ЗДТГ-ын ажилтнуудын спортын тэмцээн Орхон аймагт боллоо

Хангайн бүсийн аймгуудын ЗДТГ-ын ажилтнуудын хооронд намар уламжлал болгон зохиогддог спортын тэмцээн энэ жил Орхон аймагт боллоо. Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл зэрэг долоон аймгийн ЗДТГ-ын ажилтнууд “Эрдэнэт” ХХК-ийн “Хангарьд” спорт цогцолборт гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, биллъярд, ширээний теннисээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Давхардсан тоогоор нийт 147 тамирчин өрсөлдсөн нөхөрсөг тэмцээнд Булган аймгийн баг тамирчид 23 оноогоор эхний байранд шалгарч шилжин явах цомын эзэн боллоо. Удаах байрыг Орхон аймгийн ЗДТГ-ын баг тамирчид эзлэж, Дархан –Уул аймаг шагналт гуравдугаар байранд орлоо.

Уг тэмцээн зөвхөн спортын уралдаан тэмцээнээр хязгаарлагддаггүй бөгөөд төрийн албан хаагчид харилцан ажлын туршлага солилцох, ололт амжилтаа хуваалцах сайхан боломж гаргаж өгдөг юм. Энэ намрын уламжлалт тэмцээн  Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газраас нийслэл, дүүрэг, аймгуудын ЗДТГ-ын ажлыг дүгнэхэд Орхон аймгийн ЗДТГ улсдаа эхний тавд шалгарч 10 сая төгрөгөөр шагнуулсан үед зохиогдож байгаагаараа бүр онцлог байлаа.

Эх сурвалж: www.erdenet.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж