Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Nook дахин хямдарлаа

Barnes & Noble компанийн худалдаанд гаргасан Nook цахим ном уншигчийн үнэ дахин хямдарчээ. Анх 180 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байсан энэхүү цахим ном уншигчийг хэдхэн сарын өмнө 127 ам.доллар болгон хямдруулж байсан билээ.

Харин энэ долоо хоногоос эхлэн 79 ам.доллараар зарагдаж эхэлсэн байна. Энэхүү үнэ нь анхны үнийнхээ талаас ч доош үнэ юм.

Ийнхүү удаа дараа хямдрал зарлаж байгаа шалтгаан нь тус компани санхүүгийн хүндхэн байдалд орж ашиг нь ихээхэн буурсантай холбоотой аж.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж