Хөдөлмөрийн сайдын сюрприз

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн сайдын сюрприз

Монгол
бүсгүй экскватор жолоодож шанагаар нь сүү аягалан ур чадвар гэж юу
байдгийг харуулсан бахархал төрүүлэм өдөрлөг өнгөрсөн долоо хоногт
Чингисийн талбайд болсон нь одоо ч хуучраагүй содон мэдээ хэвээр байна.
Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан дээрх өдөрлөгт монгол залуу өөрийн
ур ухаанаар зохион бүтээсэн авто машинаа танилцуулсан бол Вьетнам
засварчдаас дутахгүй авто машин засах боломж байгааг “Сэдэн” ХХК-ийнхан
харуулсан нь Монгол залуусыг сургаад өгвөл юуг ч бүтээж чадах нь гэдгийг
“Ажилтай орлоготой Монгол хүн” өдөрлөг харуулсан.

Уг өдөрлөгийг
Хөдөлмөрийн яамнаас санаачлан зохион байгуулсан бөгөөд сонин содон үйл
явдлаар арвин байсан энэхүү арга хэмжээг олон нийт “Хөдөлмөрийн сайд
Я.Санжмятавын олон нийтэд барьсан сюрприз” гэж үнэлсэн юм. Ингэж хэлж
бас болох биз.

Нөгөөтэйгүүр, Шинэчлэлийн Засгийн газар
байгуулагдан ажилласнаар нэг жилийн хугацаа өнгөрч сайдуудын ажлыг
дүгнэж болохуйц байгаа. Хуучин Мэргэжлийн боловсрол сургалтын төв нь
Боловсролын яаманд харьяалагддаг байсан бол Шинэчлэлийн Засгийн газар
Хөдөлмөрийн яамыг бие даан байгуулснаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх
бодлогыг тус яаманд хариуцуулсан. Нэг жилийн хугацаанд Хөдөлмөрийн яам
нь 7000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд
нийлүүлснээр бүгд ажилтай болсон. Тэгвэл түүний араас бэлтгэгдэж байгаа
залуус ур чадвараараа их, дээд сургуульд суралцаж байгаа залуусыг ч хол
хаяхаар төвшинд очсоныг дээрх өдөрлөг харуулж чадсан юм. Энэ нь нэг
талдаа тус яамныхны нэг жилийн хугацаанд юу хийж бүтээснээ олон нийтэд
харуулсан сюрприз байгаад зогссонгүй басхүү ажилд нь үнэлгээ өгөх боломж
олгосон.

Цаашид тус яам авто машин засварчин бэлтгэхэд хувийн
хэвшлийнхэнтэй хамтран ажиллахаар зорьж байгаа төдийгүй цаг засварчин,
хими цэвэрлэгээ, цахилгаан барааны засварчин зэрэг эрэлт хэрэгцээ
өндөртэй байгаа мэргэжлүүдээр мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд бодлогоо
чиглүүлэх гэсэн. Улсын хэмжээнд 350 мянга гаруй авто машин бий гэсэн
судалгаа байдаг. Хэрвээ монгол залуус авто машинаа мэргэжлийн төвшинд
засварладаг болчихвол өндөр үнэ хэлдэг Вьетнам засварчдыг орлох
боломжтой болох юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж