УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан 57 ахмадтайгаас өнөөдрийн уулзалтад 40 гаруй нь хүрэлцэн ирсэн байв.
УИХ-ын дарга З.Энхболд ахмадуудад баярын мэнд дэвшүүлээд Тамгын газар болон ахмадын хорооноос зохион байгуулдаг ажилд идэвхтэй оролцдогт талархлаа илэрхийлэн саналыг нь сонсож харилцан ярилцлаа.
УИХ-ын Тамгын газар нь ахмад буурлууддаа байнгын анхаарал, халамж тавьж, тэдэнд нэмэгдэл тэтгэвэр тогтоох, мөнгөн тусламж, тэтгэмж олгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг нь ая тухтай өнгөрүүлж амралт, аялал зохион байгуулах зэрэг олон талт арга хэмжээг тогтмолжуулж төрийн бусдад байгууллагад үлгэр дууриал болж буйг үнэлж Монголын ахмадын холбооноос ахмадын өдрийн босгон дээр “Ахмадад ээлтэй байгууллага” хүндэт өргөмжлөл хүртээсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.