“Баясгалантай сайхан”-ыг А.Түмэн-Өлзий мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

“Баясгалантай сайхан”-ыг А.Түмэн-Өлзий мэдрүүлнэ

“Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон уран бүтээлүүдээрээ олны танил болсон дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. “Баясгалантай сайхан” хэмээн тоглолт ирэх аравдугаар сарын 11-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Дуучин бүсгүйн хувьд 1998-2005 онд Хөгжим бүжгийн коллежийг ёочин хөгжимчин мэргэжлээр, 2006-2009 онд Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийг гавьяат багш Ц.Дэлгэр багшийн удирдлагад уртын дуучин мэргэжлээр тус тус төгссөн аж. Тэрээр 2010 онд “Ирээдүй минь” цомгийг Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандахтай хамтран гаргаж байсан бол 2011онд “Хайр ирнэ”, 2012 онд “Сэтгэлийн толь” зэрэг цомгуудаа бие даан гаргажээ. 2010 онд “Даяарын амгалан”, 2012 онд “Сэтгэлийн толь” бие даасан, 2013 онд Соёлын тэргүүний ажилтан П.Жимсээтэй хамтран “Хайлан” кино концертоо дуунд дуртай дуучин ард түмэндээ толилуулж байсан юм.

“Баясгалантай сайхан” хэмээх тоглолтод урилгаар гавьяат жүжигчин У.Далантай, гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн”, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг зэрэг эрхэм уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine Village” хотхон, Ивээн тэтгэгчээр “Bes Holding”, “Himon construction”, “Бодэн” групп, “Бодэнх” ХХК, “Очиргэр” ХХК, “Моттоо”, “Bsound” нар ажиллаж байгаа ажээ.
“Баясгалантай сайхан”  тоглолтын тасалбарыг бөхийн өргөөний кассаар болон 1905 дугаараар үнэгүй хүргэж байгаа ажээ.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж