Уйлах газар олддоггүй юм

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Уйлах газар олддоггүй юм

via Erdenezuu Monastery Baasansuren

Хүүхдүүд л өөрийнхөөрөө чөлөөтэй сайхан уйлж гомдол
харууслаа тэр дор нь тайлж чаддаг. Саяхан л уйлж байсан байж одоо болохоор
инээчихсан явж байдаг. Энэ хамгийн сайн. Яагаад гэвэл гомдлоо тайлчихсан. Одоо
дахиж зууралдах хэрэггүй. Мартачихсан. Томчууд ингэж чаддаггүй. Уур гомдол
харууслаар өөрийнхөө сэтгэлийг дарангуйлж хэдэн өдөр сараар дотроо шаналан тээж
зовдог. Хүүхдээс л долоон дор байдаг. Тэдэнд уйлах газар олддоггүй. Уг нь хаана ч
уйлж болно. Гэхдээ нийгэм ийм боломж танд олгодоггүй. Гудамжинд том хүн уйлах
нь хэвийн үзэгдэл биш гэсэн ойлголтыг бүх хүний тархинд суулгачихсан. Бүгд
чамайг гайхан харна. Галзуу гэж бодно. Тэгээд та галзуу болохгүйг хичээж хүмүүс
юу гэж бодох юм билээ гээд дотроо дэлбэрчих гэж байж гаднаа юу ч болоогүй юм
шиг царайлан алхана. Энэ чинь галзуурал биш хэвийн л үзэгдэл. Харин ч
өөрийнхөөрөө байгаа нь сайхан. Жүжиглэж байгаа чинь харин галзуурал. Үр
хүүхдийнхээ нүдэн дээр уйлж болохгүй, хөршүүд юу гэж бодох бол, эр хүн уйлж
болохгүй, бусдад дорой харагдана, битгий уйл гээд л ятгана. Үгүй харин уйлах
хэрэгтэй. Буцаад хүүхэд шиг болох хэрэгтэй. Тэгж байж та онгойно. Архи ууж
ухамсраа алдаж биш харин уйлж онгой. Гэтэл уйлах газар олддоггүй. Архи зардаг
баар олон байна. Яагаад уйлдаг баар байж болохгүй гэж. Хаана уйлах юм бэ?
Гэртээ болохгүй. Ажил дээрээ болохгүй. Гудамжинд болохгүй. Хөнжил дотроо л хагас
дутуу уйлсан болно. Энэ хангалтгүй. 5 минут хангалтгүй бүр 50 минут уйлах
хэрэгтэй. Дутуу тайлсан гомдол бухимдал таныг сэтгэлээр амархан унадаг гутранги
үзэлтэй болгодог юм шүү. Уйл орилж хашгираад дотор байгаа бүх зүйлсээ гаргаад
хаячих. Таны дотор орсон гомдол заавал гарч байж л чи тайвширна. Бусдын нүдэн
дээр чадахгүй бол уул руу яв. Бүгдийг нь гаргаж хаяад зовлон шаналалд цэг тавь.
Сэтгэлийн чинь бөглөө онгойж нисэн дүүлэх болно шүү. Удаан шаналах хэцүү биш
байна гэж үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж