“Атар Өргөө”-Яармаг чиглэлийн замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

“Атар Өргөө”-Яармаг чиглэлийн замыг нээлээ

Нийслэлийн ачаалал ихтэй замуудын нэг болох Чингисийн өргөн чөлөө буюу Яармаг чиглэлийн зам өмнөхөөсөө хоёр дахин өргөн болж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчиж эхэллээ. Тодруулбал, “Гудамж” төслийн хүрээнд Чингисийн өргөн чөлөө “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэж байгаа. Замын засвар ирэх аравдугаар сарын 10-нд дуусах төлөвлөгөөтэй байсан ч хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэлтэй байсан тул ажлыг 24 цагаар яаралтай гүйцэтгэж, хугацаанаасаа өмнө буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд зорчих хэсгийг нээж, ашиглалтад оруулжээ.

Харин аравдугаар сарын 10-ныг хүртэл авто замын хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээнүүд, явган зорчигчийн зориулалтын зам болон орны бусад тохижилтын ажлыг гүйцээх гэнэ. 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж