Өсвөрийн волейболчид Сэлэнгэд өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Өсвөрийн волейболчид Сэлэнгэд өрсөлдөв

Гавьяат
дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит волейболын 15-16 насны өсвөр
үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 23-29-ны өдрүүдэд
Сэлэнгэ аймгийн Мандал суманд боллоо.

Тэмцээнд Улаанбаатар хотын
дүүргүүдээс гадна Сэлэнгэ, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод,
Хэнтий зэрэг аймгуудаас эрэгтэй 16, эмэгтэй 29 багийн 500 гаруй тамирчид
өрсөлдлөө. Тус тэмцээнд хамгийн холоос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан
сумын охидын баг оролцсон байна.

Ингээд тэмцээний дүн гарахад
охидын багийг Хэнтий аймаг, хөвгүүдийг Дундговь аймгийн баг тэргүүллээ.
Тэмцээний шилжин явах цомыг Зүүн хараагийн “Спирт бал бурам” хүртсэн
бол шилдэг дасгалжуулагчаар тус багийн Ж.Мөнхбаяр шалгарлаа.

Ингээд тэмцээний медальт байрыг танилцуулбал:

    Охид: (29 баг)

  • Алтан медаль: Хэнтий аймаг (дасгалжуулагч спортын мастер н.Нэргүй, спортын мастер н.Түвшинтөр)
  • Мөнгөн медаль: Өвөрхангай аймаг (дасгалжуулагч Ж.Эрдэнэбат)
  • Хүрэл медаль: Дархан-Уул аймгийн “Дархан-Од” (дасгалжуулагч Х.Дэмбэрэлцэгмэд)

    Хөвгүүд: (16 баг)

  • Алтан медаль: Дундговь аймгийн “Эрдэнэ-Ус” (дасгалжуулагч ОУХМ М.Гаамаа)
  • Мөнгөн медаль: Зүүн хараагийн “Спирт бал бурам” (дасгалжуулагч спортын мастер Ж.Мөнхбаяр)
  • Хүрэл медаль: Баянзүрх дүүргийн 21-р сургууль (дасгалжуулагч спортын дэд мастер Д.Өлзийхутаг) тус тус эзэлсэн байна.

Дашрамд дуулгахад, Залуучуудын 2013 оны улсын аварга
шалгаруулах тэмцээн ирэх аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар хотод “Гоё кап” нэртэйгээр зохион байгуулагдахаар
болжээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж