
-Энхтайваны гүүрэнд цууралт үүсч, ачааллаа дийлэхээ болиод байгаа гэсэн. Хэзээ засварлах вэ?
-Энхтайваны гүүрийг ирэх долоо хоногоос засварлаж эхэлнэ. Засварын ажилд 210 сая төгрөг төсөвлөсөн. Одоогоор гүүрэнд өнгөрсөн жилийн эвдрэлээс нэмж эвдэрсэн, цууралт өгсөн зүйл байхгүй.
-Өнгөрсөн жил гүүрийг цуурч, эвдэрсэн байхад засварлаагүй гэсэн үү?
-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гүүрний урд хэсэгт механик эвдрэл үүссэн. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан засварлах боломжгүй байсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, энэ оны замын засварын ажлын төлөвлөгөөнд оруулсан юм.
Д.ЖАРГАЛ




