УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс Архидан сонгууруурахтай тэмцэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа ажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм байна. Тэгэхээр өмнө нь Тамхины хяналтын тухай хуулийг батлуулахад зарим олигарх, бүлэглэлүүдийн нөлөөгөөр нэлээд зовж байж батлагдсан санагдаж байна. Энэ удаа ч дутахааргүй саадтай тулгарах байх даа?
-Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийг энэ намрын чуулганаар батлуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ хуулийг анх Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулж эхэлсэн. Ер нь Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаанд архины асуудалтай тэмцсээр ирсэний нэг нь энэ хууль. Мэдээж лообий явагдах л байлгүй дээ. Тамхины хууль дээр маш их лообий явагддаг л юм билээ. Энэ улстөрд маш их хүчтэй лообий явдаг гэдгийг тамхины хууль дээр мэдэрсэн. Гэхдээ бид лообийд автахгүйгээр хууль баталж болдгийг тамхины хууль дээр харуулсан. Тиймээс энэ хуулийг ямар нэгэн лообийд автахгүй, удаахгүйгээр баталчих байх гэж бодож байгаа. Хамгийн гол нь УИХ-ын тамгын газраас энэ хуулийг хэлэлцэх асуудлынхаа хуваарьт оруулж өгөх үү гэдэг чухал. Бид сануулахгүйгээр хойш нь тавиад байх хүчин зүйл байдаг. Гэхдээ архидан сонгууруулахтай тэмуэх тухай хууль нийгэмд маш их хүлээлт үүсгэж байгааг гишүүн бүр ойлгож байгаа байх. Тиймээс энэ хуулийг батлах ёстой гэдэг дээр бүгдээрээ идэвхитэй байна байх. Одоогоор мэдэгдэж байгаа юм алга. Бид архидан согууруулахтай тэмцэх тухай хуулийн талаар яриад, иймэрхүү заалт орон гэж байгаа талаар яриад эхлэнгүүт дайралтууд нэлээд ирж байна. Тэр нь захиалгатай байдаг юм уу, тодорхой хувь хүмүүс хэвлэл мэдээллийнхэнд таалагдахгүй байгаа юмаа захиалж бичүүлдэг юм уу мэдэхгүй л байна.
-Тэгэхээр Тамхины хянатын тухай хуулийг хэрэгжилтийг муу байгаа гэх шүүмжлэл их байгаа. Гэтэл араас нь дахиад хууль батлах нь хэр зөв вэ?
-Эмэгэтэй гишүүдийн зүгээс өмнөх хуулиа хэрэгжүүлж чадахгүй байж гэх шүүмжлэл яваад байх шиг байгаа юм. Гэхдээ энэ хууль хэрэгжихгүй болохоо больсон гэж ерөөсөө бодохгүй байгаа. Сая хийсэн шалгалтаар ч гэсэн 90 гаруй хувьтай хэрэгжиж байгаа. хүмүүс хамгийн гол нь яагаад хэрэгжихгүй байна гэж шүүмжлээд байгаа гэхээр гудамжид тамхи татаад байгааг л тэгж хараад байгаа. Гэхдээ хуульдаа гудамжинд тамхи татахыг хориглоогүй учраас хэрэгжихгүй байна гэж үзэж болохгүй. Харин нууцаар тамхи зарж байгаа асуудлыг бол шүүмжилж болно. Гэхдээ түүнийг илрүүлэхэд жаахан хүндрэлтэй тал байгаа. Нууцаар тамхи зарж, авч байгаа гэдэг хэн ч гэсэн хууль зөрчөөд нууцаар тамхи зараад байхыг хүсэхгүй. Тодорхой хугацааны дараа энэ тодорхой шахалтад орж арилах байх аа гэж найдаж байна. Үүнтэй адилхан Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн тухайд тодорхой зохицуулалтуудыг хийж өгч байгаа. Түүнээс биш хориглосон заалт орохгүй байгаа.
-Архийг хориглоогүй гэхээр борлуулалтад нь зохицуулалт хийж өгнө гэсэн үг үү?
-Ер нь архийг хорьж болдоггүй гэдгийг олон жилийн хугацааны олон улсын туршлагаас харагдсан. Ерөнхийдөө бидэн рүү шүүмжлэл элгээгээд байгаа хүмүүс эмэгтэй гишүүд амьдарл ойлгохгүй хуурай хууль гаргачих вий гэж айгаад байх шиг байгаа юм. тэгэхээр энэ тэртэй тэргүй олон улс оронд гараад хэрэгждэггүй, хорих тусам муу үр дагавар гардаг гэдэг нь батлагдсан учраас хатуу чанга хаалтуудыг хийж өгөхгүй. Нэгдүгээр тавигдаж байгаа хаалт болд архи зардаг дэлгүүрүүдийг бий болгох. Ер нь дэлхийн олон улс оронд архийг тусгай дэлгүүрүүдэд зардаг болсон. Гэхдээ хатуулаг ихтэй 38-аас дээш градустай архинуудаа заруулахгүй гэж байгаа. тэгэхээр найман нэрийн барааны бүх дэлгүүр архи зарах эрхээ хасуулна гэж ойлгох хэрэгтэй. Архинаас хэдэн хувийн ашгаа олдог талаарх тооцоо алга байна. Гэтэл найман нэрийн барааны дэлгүүр ажиллулж байгаа хүмүүс ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Ардаа гэр бүл тэжээдэг гэдгээрээ тэр хүмүүст хатуу хууль болно. Гэхдээ энэ хууль өнөөдөр биш гэхэд хоср гурван жилийн дараа заавал хэрэгжинэ. Нэг ёсондоо архи, тамхи гэдэг хороор ашиг олдог сэтгэлгээнээсээ одоо салах хэрэгтэй.
-Тусгай дэлгүүрийн тоо, байршлыг зааж өгөх үү. Архи зарах эрхийг нь ямар байдлаар олгох вэ?
-Тусгай дэлгүүрээр архи зарагдахдаа хамрах хүрээ нь нэлээд том болно. Одоо 300 хүн тутамд нэг архины дэлгүүр оногдож байна. тэгвэл энэ хууль батлагдсанаар 3000 хүнд хамаарах байдлаар зааглаж өгнө. Тэгэхээр нэг сум нэг л архины дэлгүүртэй байх юм. Дүүрэгт хүн амын тоотой нь харьцуулж зохицуулах юм. Архины дэлгүүр цөөхөн байна гэдэг архи худалдаж авахын тулд ямар ч төлөвлөлт хийдэг болно. Төлөвлөж архи ууна гэдэг хариуцлагатай архидалтын хэлбэр болох гээд байгаа биз. Түүнд зарцуулах тээврийн зардал мөнгөө хүн төлөвлөж таарна биз. Энэ нь цаагуураа хүмүүс архийг их хэрэглэхгүй байх сэтгэлзүйд суралцдаг гэдэг юм. Нөгөөтэйгүүр хүнсний дэлгүүрт архи дарах нь өсвөр насныханд архи уух сэдлийг байнга төрүүлж байдаг гэж үздэг юм билээ. Архи хамгийн гоё шошготой, сайхан амттай, миний аав ээж уудаг гээд хэрэглэх хүсэл төрдөг гэсэн судалгаа байдаг юм билээ. Тусгай дэлгүүрүүд хяналтад маш сайн ордог. Цагдаагийн байгууллагатай олбоотой, камертай байх юм. цагдаагийнхан хянаж байдаг, нэг бол дуртай үедээ ирээд камерийг нь шалгаж үзэх эрх зүйн боломжтой байх юм. Найман цагт хаах ёстой дэлгүүр 08:01 гэхэд хаасан байвал эрхээ хасуулна гэсэн үг. Дээрээс хатуулаг ихтэй архи авч байгаа хүн бүр иргэний үнэмлэхээ шалгуулах юм. Гадаадад бол заавал шалгадаг.
-Хамгийн гол нь үйлдвэрлэлийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Хүмүүсийн архины хэрэглээг багасгаж өгөх нь их чухал байгаа юм. Худалдаж авах эрх нь байж байгаа. Түүнд хүрэх боломж нь жаахан багасаад ирнэ. Ихэвчлэн та баар цэнгээний газарт уух боломжийг нь бүрдүүлж өгнө. Гэр орондоо ууж байхаас илүү зориулалтын газар уух нь хэрэглээ багасахад нөлөөлнө гэж үзээд байгаа юм. Хэрэглээ багасаад ирэхээр үйлдвэрлэл өөрөө багасна. Архины үйлдвэрүүдэд чанарын шаардлагыг чанга тавьж өгнө. Түүнээс биш архины дэлгүүрүүдэд үйлдвэрлэх архиных нь тоо хэмжээг хязгаарлах нь өөрөө зах зээлийн зарчимд нийцэхгүй л дээ. Тэднийг архиа хангалттай хэмжээнд үйлдвэрлээд явах боломжтой ч бүх төрлийн кеар сурталчилгааг нь хааж байгаа. нөгөөтэйгүүр спонсорлох, ивээн тэтгэх бүх эрхийг нь хааж байгаа. Ингээд ирэхээр архины үйлдвэрлэл эрс багасна гэж үзээд байгаа.
-Тэгэхээр далд байдлаар зарах асуудал гарч ирэх нь ойлгомжтой. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Тамхины хууль дээр бас л ийм далд бизнес байгаад байгаа. Архины далд бизнес гарч ирэх нь ойлгомжтой. Гэхдээ бид архины далд бизнес гараад, хуурамч архи уугаал, хүмүүс хордож үхнэ гэсэн сэтгэлгээнээсээ одоо салах ёстой. Хууль гарсан бол түүнийг хэрэгжүүлэх нь цагдаагийн төдийгүй иргэний үүрэг. Бид цагдаа нарыг ажилаа хийхийг шаардана. Нөгөө талаар дэлгүүрүүд, эсвэл шаг зарж байгаа хүмүүс цагдаагаас айдаг байх ёстой. 10 мянга биш сая төгрөгөөр торгуулна гэж айдаг байх ёстой. Тиймээс бид торгуулийн хэмжээ нь өндөр байх ёстой. Тамхины хуульд бид өндөр зааж өгсөн. Тамхи татсан бол 50 мянга, зарвал сая төгрөг. Манай цагдаагийн болон мэргэжлийн хянлатын байгууллага хүн хүчний хувьд хүрэхгүй байгаа. Гэхдээ Хууль зүйн яамнаас өргөн барьсан хуульд нийтийн цагдаатай болох талаар зааж байгаа юм билээ. Тэдэнд торгох эрх нь байдаг. Тамхи татахгүй газар тамхи татах юм бол бариад авч болох нь. Манайхан чинь гадаа, энд тэнд цуглаад архи уух нь элбэл байдаг шүү дээ. Энэ байдал үгүй болно гэсэн үг. Нийтийн цагдаа гарч ирвэл архи, тамхи, хог хаягдлын тухай хууль хэрэгжихэд маш их хэрэгтэй байгаа.
-Баар цэнгээний газруудад архи согтууруулах ундааг хэрхэн борлуулах тараа заалт оруулж өгсөн үү?
-21 нас хүртэлх хүнд үйлчлэхгүй байх гэсэн заалт л оруулж байгаа. Бусад хүмүүст нээлттэй. Хэдэн цагт хаахыг нь орон нутгийнхаа журмаар зохицуулаглана.
Жинхэнэ хээл хахуулийг цэцэглүүлсэн архины зөвшөөрөл гэдэг үшйл гарч ирэх нь гэж байгаа. Тийм биш. Архины зөвшөөрөл авах эрхийг нь орон нутагт нь өгвөл зүгээр юм билээ. Ялангуяа, ИТХ-д нь өгчихвөл тэд иргэдээсээ асуугаад шийдчихэж болж байгаа юм. Эрхийг авах гэж байгаа хүн хэн нэгэн албан тушаалтанд хээл хахууль өгөх биш ард иргэдэд хээл хахууль өгөх болж байгаа биз. Ард түмнийг авлигадна гэдэг хүнд. Миний гэрийн хажууд архины дэлгүүр нээгдэхэд би мэдээж джртай байхгүй. Тэгэхээр эсэргүүцэх гэж би хуралдаа очиж таарна шүү дээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин