“Тавантолгой цахилгаан станц” төслийн удирдах хорооны хурлаар хөрөнгө оруулагчийг сонгох "Техникийн даалгавар"-ыг хэлэлцэж урьдчилан шалгарсан хөрөнгө оруулагч нарт хүргүүлэхээр тогтлоо. Цахилгаан станцын зураг төсөл, технологийн сонголт Европын холбооны European Union Directives 2010/75/EU стандартыг баримтлахаар "Техникийн даалгавар"-т тусгасан байна. 1000 гаруй хуудас англи хэл дээрх материалыг Төслийн нэгж, төслийн зөвлөх компаниудын мэргэжилтнүүд хамтран таван сарын хугацаанд боловсруулсан юм. Олон улсын санхүүгийн зах зээлээс 1 тэрбум орчим ам.доллар хөрөнгө бүрдүүлж баригдах мега төслийн явцтай www.ttpp.mn сайтаас танилцаж болох ажээ.