Гишүүд ээлжит бус чуулганд дүн тавилаа

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Гишүүд ээлжит бус чуулганд дүн тавилаа

Ганц ч хуулийн төсөл баталж чадалгүй хаалтаа хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганы талаар УИХ-ын зарим гишүүнээс байр суурийг нь сонирхлоо.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчил­сан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Засгийн газраас өр­гөн барьсан нэр бү­хий таван хуулийн тө­сөл дээр гишүү­дийн ажилласан бай­дал, асуудалд ханд­сан ханд­лага эрс өөр байсан нь ажиглагдсан. Онцолж хэлэхэд бид аливаа нэг эдийн засгийг улс төрийн юм уу, аль нэг намын өнцгөөс давуу эрх олж авахын төлөө хийх нь чухал асуудал биш. Бид Монголоо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Тийм учраас бид улс төр гэдэг намчирхах байдлаасаа салаад хуулиудыг нухацтай хэлэлцье гэдэг дээр тогтсон нь хамгийн том ололт юм.

УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс” эв­слийн бүл­гийн дар­га Н.Бат­цэрэг:

-Нам­рын чуул­ганы эхэнд төрөөс ба­римт­лах бодлогыг хэ­лэл­цэ­хээр боллоо. Үүнийг нэлээд шуур­­хай хэ­лэлцээд гар­гачих юм бол бодлого то­дор­хой болно. Мөн хуулиу­дад ямар хэмжээний өөрч­лөлт оруулах нь тодорхой болно. Түүнчлэн эхний хэлэлцүүлгийг хийгээд орхисон Хөрөнгө оруулалтын, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд үндсэн бодлоготойгоо уялдаад явах бололцоотой болж байна. Энэ талаасаа эдийн тасагт нэлээд таатай уур амьсгал бүрдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ерөнхийдөө УИХ-ын ээлжит бус чуулганаар нэр бүхий таван хуулийн төслийг баталж чадаагүй ч гэсэн маш ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт:

-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийх, мөн Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яам­ны асуудлыг хэлэлцье гэж байхад тэс өөр Хөрөнгө оруулалтын, Хөрөнгө оруулалтын сангийн, “Урт нэртэй” хууль гээд маш олон асуудлыг оруулж ирсэн. Тэдгээр нь дутуу дулимаг, боловсруулаагүй байснаас ээлжит бус чуулган юу ч шийдсэнгүй завсарлалаа. Өөрөөр хэлбэл, үр дүн багатай чуулган болж өнгөрлөө гэж дүгнэж байна.

УИХ-ын ги­шүүн Г.Батхүү:

-Ерөн­хий­дөө Засгийн га­зар болон хөрөнгө оруу­лагчдын хоорондын харилцан итгэлцлийг төрүүлсэн ийм хууль бий болох ёстой. Энэ ч утгаа­раа УИХ-ын ээлжит бус чуулга­наар хуу­лийн төслүүдийг яа­ран батлахгүйгээр төслүүдийн хэлэлцүүлгийг ээл­жит чуулган руу шилжүүлж, нэлээд ул суурьтай хэлэлцэх нь зүйтэй гэж бодож байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

-УИХ-ын ээлжит бус чуул­ганы өм­нөх нөхцөл байдлыг ээлжит бус чуулга­ны дараагийнхтай нь харьцуулж харвал маш үр дүнтэй бол­сон гэж бодож бай­гаа. Учир нь улс төрийн нөхцөл байдал эдийн засгийнхаа асуудалд энэ хуулиудаа нухацтай хэлэлцье.

Ингэснээр хөрөнгө оруулалтын орчноо сайжруулъя гэдэг дээр са­нал нэгдэж чадсан. Ха­рин хө­рөн­гө оруулалтын орчноо сайж­руу­лахдаа үг үсгийг сайтар ажиглаж сайжруулахгүй бол дараа нь энэ хуулиа өөрчлөхгүй гэдэг өндөр босго тавьж буй тохиолдолд яаран сандран батлах нь эрсдэлтэй гэ­дэг дүгнэлтийг бүх намын бүлэг хийсэн.


УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Алдах эрх­гүй хуулиуд уч­раас сайн зан­гидаад авсан. Үг үсэггүй, нэг бүрч­лэн харж бай­гаад намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Ц.Цол­мон:

-Засгийн газ­раас өргөн барь­сан нэр бү­хий таван хуу­лийг яалт ч үгүй хэ­лэл­цэх ёстой. Гэх­дээ эд­гээр хуу­лийг ээлжит бус чуулганаар ба­талсан байлаа ч гэсэн өмнө ярьж байсан гадаадын хөрөнгө оруу­лалт болон бизнесийн орчин сайжрахад зохих нөлөө үзүүлэх ч яг шийдвэрлэх хэмжээнд хүрч чадахгүй гэж үзэж байгаа. Тэ­гэх­дээ хуулиудыг хурдан хэлэлцэж гаргасан бол сайн л байсан байх.

УИХ-ын гишүүд ийн ярив Хэдийгээр хэлэлцэх ёстой хуу­лиудыг батлаагүй ч Засгийн газар цаашид авах арга хэмжээний талаар нэгдсэн нэг ойлголттой болсон талаар УИХ-ын дарга З.Энхболд онцолсон. Тэрбээр “Ээлжит бус чуулган хуралдсан хугацаанд УИХ-ын гишүүд улс, орны эдийн зас­гийн нөхцөл байд­лын талаар хол­богдох яам­дын мэдээлэл, УИХ-аас томилсон аж­лын хэсгийн дүг­нэлтийг байн­гын хорооны ху­ралдаанаар сонс­сон. Ингэхдээ экс­портын ор­ло­го, га­даадын хө­рөнгө оруулал­тын хэм­жээ буур­сан шалтгааныг хэ­лэлцсэн. Мөн цаа­шид авах ар­га хэмжээний та­лаар нэгдсэн ойл­голттой болж чадлаа. Ялан­гуяа ажлын хэ­сэгт орж ажилласан бо­лон үнэ­тэй олон санал гаргаж, өр­гөн барьсан хуулиудыг сайжруул­сан гишүүддээ баярласнаа илэр­хийлье” хэмээн хэлсэн. Ийн­хүү ээлжит бус чуулганы үеэр эц­сийн шийдэлд хүрээгүй ч да­раа­гийн чуулганаар нэр бүхий хуулиу­дыг батлах суурийг нь тавьж, УИХ дахь на­мын бүлгүүд харил­цан ойлголцож чадлаа гэд­гийг ги­шүүд онцолсон юм.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж