“Эрдэнэс Оюутолгой” компанийн Монголын талын гүйцэтгэх захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүн энэ сарын 21-нд Лондонг зорьсон. Тодруулбал, шинэхэн захирал Да.Ганболд тэргүүтэй баг Англи улсад зочилсон нь тэр. Тэдний харь улсыг зорьсон шалтгаан нь өнөөх олны анхаарлын төвд ороод буй Оюутолгойн гүний уурхай зогссонтой холбоотойгоор “Рио Тинто”-ийн удирдлагуудтай хэлэлцээр хийх. Улмаар цаашдаа Монголдоо ам.долларыг чемодан чемоданаар нь оруулж ирэхийн төлөө бэлтгэлээ ханган явцгаасан. Тэгвэл тэд “богц”-ныхоо амыг өнөөдөр нээх нь. Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ талаар “Би тэдэнтэй хараахан уулзаагүй байна. Маргаашаас /өнөөдөр/ тодорхой болно байх” хэмээн утсаар уламжлав.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин