
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь анх 1993 онд батлагдан хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бөгөөд гадаадын иргэнтэй холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор зохих нэмэлт, өөрчлөлтийг цаг тухайд нь оруулж хэрэгжүүлж байсан ч хуулийн зүйл заалтын уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл учрах болсны улмаас шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах шаардлага гарсан байна. Одоо мөрдөж байгаа хуулиар УИХ-ын дарга хуулийн төслүүдийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж амжихгүй байх магадлалтайг анхааруулаад, амжвал хэлэлцэх эсэхийг л шийдэж магадгүй гээд ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаа мэдэгдлээ.
Б.Энхмандах