Будаг ихтэй хүүхдийн тоглоомыг хураажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Будаг ихтэй хүүхдийн тоглоомыг хураажээ

Замын-Үүд дэх Мэргэжлийн хяналтын байцаагч нар багагүй  хэмжээний хүүхдийн тоглоом хураан авчээ. Учир нь уг тоглоомыг тогтоц муутай будганд оруулсан байжээ. Нялх хүүхэд тоглоомоо байнга амандаа үмхэж байдаг тул хүүхдийн шүлс, хөлсөнд будаг нь уусч халцран  эрүүл мэндэд нь  муугаар нөлөөлөх аюултай гэж мэргэжилтнүүд үзжээ. Тиймээс иргэдийг хүүхдийн тоглоом худалдан авахдаа будагны тогтоцыг нь нягтлан шалгахыг анхааруулж байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж