Энэ өдрийн сэдэв: Тэвчихгүй

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Энэ өдрийн сэдэв: Тэвчихгүй

Жиргээчдийн хувьд өнгөрөгч амралтын өдөр үйл явдлаар дүүрэн байлаа. Хэдийгээр амралтын өдөр ч идэвхтэй жиргээчдийн дунд үйл явдал өрнөсөөр.

Бямба гаригийн үдэш Дэлхийн миссийн тэмцээнийг Индонезийн Бали арлаас UBS телевиз шууд дамжуулав. Магадгүй дэлхийн миссийн титмээр хэн тодрох гэдэг асуултаас өмнө хэсэг хугацаанд жиргээчид идэвхтэй болсон. Учир нь саяхан монголчуудтай нэгэн үдшийг өнгөрөөж, мартагдахааргүй дурсамжийг үлдээсэн "Blue" хамтлагийн залуусыг дэлхийн миссийн тайзнаа гарах тэр үед. Мэдээж энэ үед жиргээчид "нөгөө Blue", "тэд тайзнаа", “бид тэдэнд амьдрал үзүүлсэн” гэх мэт өөрсдийнхөө хайрласан, халагласан үгсийг чулуудаж байв. Магадгүй энэ өрнөл дэлхийн миссийн титмийн эзнээс илүүтэй сонирхолтой байсан байх. Харин тул удалгүй дэлхийн миссийн титмийн эзнээр Филиппин улсын гоо бүсгүй тодорч, жиргээчид гоо сайхны тэргүүн эзэнд талархлын үгс чулуудаж байлаа. Энэ өдрийн жиргээ “энэ эмэгтэйн сэтгэл дотроосоо гэрэлтэж байна” гэсэн нэгэн жиргээчийн үгээр ерөнхийдөө өндөрлөв.

Ням гаригийн өдрийн онцлох жиргээ Ерөнхий сайд болон танхай эмээ нарын дунд өрнөв.

Жиргээчдийн дунд “танхай эмээ” нэрээрээ алдаршсан энэхүү эрхмийг Ерөнхий сайд тэвчихгүй гэдгээ илэрхийлж, эмээ ч “Туяа” гэсэн альбом гаргахаа амласнаар өндөрлөв.


Тоймлосон: Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж