Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.29-нд нийтлэгдсэн

Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

МҮБХ-ны алтан түнш ТВ9 телевизийн 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спорт хороо, “Увснуур” дэвжээ, Дулааны цахилгаан станц – IV -ийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж,  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээ, Ноёд группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ. 

Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх улсын харцага Н.Батсуурь, Архангай аймгийн Булган сумын харьяат “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Дельта” констракшн ХХК-ний бөх улсын начин Р.Пүрэвдагва нар үлдлээ.

Тавын даваа

1. П.Бүрэнтөгс у.а – П.Батмөнх а.а
2. Д.Баасандорж у.з – Ч.Цогбаяр у.н
3. Т.Өсөх-Ирээдүй у.х – И.Ёндонсамбуу у.н
4. Н.Батсуурь у.х – Л.Лха-Очир а.а
5. Э.Оюунболд у.х – Бо.Батжаргал а.а
6. Р.Пүрэвдагва у.н – А.Алтанхуяг а.х.а
7. Б.Сугаржаргал у.н – О.Хангай а.а


Зургаагийн даваа

1. П.Бүрэнтөгс у.а – гоц мөргөв
2. Т.Өсөх-Ирээдүй у.х – Ч.Цогбаяр у.н
3. Н.Батсуурь у.х – Э.Оюунболд у.х
4. Р.Пүрэвдагва у.н – О.Хангай а.а тунав.

Долоогийн даваа

1. П.Бүрэнтөгс у.а – Р.Пүрэвдагва у.н
2. Т.Өсөх-Ирээдүй у.н – Н.Батсуурь у.х тунав

Наймын даваа

1. П.Бүрэнтөгс у.а – Т.Өсөх-Ирээдүй у.х

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж