Тэрээр Монголд өөрсдийн өв залгамжлан бүтээж байгаа гайхалтай нарийн хийц бүхий, уран тансаг очир алмаазан бүтээгдэхүүнээ авчирч танилцуулж байна.
Алмааз алмааздаа хамгийн тансаг, нарийн хийцтэйг нь. Учир нь тус брэндийн хувьд цэвэр гар хийцийн давтагдашгүй дээд зэрэглэлийн гэдгээрээ алдартай. Үнэт эдлэлийн чадварлаг дархан Карло Барберис 1929 онд анх өөрийн дарханы газраа нээж байж. Эдний компани анх томоохон брэндүүд зориулан бүтээгдэхүүнийг хийж өгдөг байсан бол 1950-аад оноос өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ гаргаж эхэлж. Тийм ч учраас Carlo Barberis гэсэн давтагдашгүй брэндийг хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Франческо Барберис ч гэсэн өнөөдөр өвөөгийнхөө адил гоёмсог нарийн эдлэлийг бүтээгч.
Түүний өөрөө загварыг нь хийсэн бөгж, ээмэг, энгэрийн зүүлт тэргүүтэн өнөөдөр Улаанбаатар их дэлгүүрт туяаран гялалзаж байна. Учир нь Улаанбаатар их дэлгүүр тус брэндтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд “The Royal Diamond” үнэт эдлэлийн дэлгүүрээ нээгээд байгаа. Харин өчигдөр өнөөдөр энэхүү дэлгүүрт өмнө хэзээ ч Монголд худалдаалагдаж байгаагүй, магадгүй дэлхийд ховор эрдэнэсийн бүтээл танилцуулагдаж байна.
Ноён Франческо Барберис энэ өдрүүдэд зөвхөн “The Royal Diamond”-ын урилгаар ирэх VIP зочдод гайхамшигтай бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Хэдийгээр монгол бүсгүйчүүдийн хувьд очир алмааз тэргүүтнээр гоёх нь олон болсон нь ч харамсалтай нь эх орондоо төдийлөн өндөр үнэтэй, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдээс шилж сонгох боломж хомс учир гадаад орнууд руу ч алмааз худалдан авахаар зорих нь бий. Тэгвэл гурван өдрийн турш “The Royal Diamond”-д Carlo Barberis-ын эрдэнэсийн дээжистэй танилцах боломжтой болох нь ээ. “The Royal Diamond”-ын харилцах утас 7000 0130. Очир алмаазын VIP худалдаа маргааш үргэлжилнэ.