Өнгөрөгч долдугаар сарын Нагоя башёд түрүүлж, Монголоос төрсөн анхны ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтыг ахиулсан их аварга Хакухо дээд зиндаанд 27 дахь түрүүгээ хүртээд байна. Сануулахад, их аварга Тайхо 1960-1971 оны хооронд 32 удаа түрүүлж, түүхэн дээд амжилтын эзэн болсон бол ёкозуна Чиёнофүжи 31 түрүү авсан байдаг.
Харүмафүжигийн хувьд арван даваатайгаар башёг өндөрлүүллээ. Озэки Кисеносато өнөөдрийн барилдаанд Какүрюүг давснаар 11 дэх даваагаа авчээ.
Монгол бөхчүүдийн амжилтыг дурдвал:
Макүүчи зиндаа:
Хакүхо 14-1
Харүмафүжи 10-5
Какүрюү М.Ананд 9-6
Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6
Кёкүтэнхо Цэвэгням 8-7
Шёотэнро Д.Нямсүрэн 6-9
Токитэнкү А.Хүчитбаатар 5-10
Жюүрёо зиндаа:
Жюүрёо зиндаанд Монголын бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваагаар түрүүллээ. Жюүрёо зиндаагийн түрүү бөх сүүлийн өдөр тодрох байсан бөгөөд тэмцээнийг тэргүүлж буй 12 даваатай Кагамио Б.Нанжид, 11 даваатай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хооронд шийдвэрлэх барилдаан болсон. Энэ өдөр Тэрүнофүжи Кагамиог хоёр удаа давж, жюүрёо зиндаанд түрүүллээ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13-3
Кагамио Б.Нанжид 12-4
Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 11-4
Таканоива А.Баасандорж 8-7
Асасэкирюү Б.Дашням 8-6
Сэйро А.Өнөболд 4-11 тус тус даваатай тэмцээнийг өндөрлүүллээ.