
Сайн дурын авлагагүй цусны донорын үйлсийг сурталчилах, донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэг энэрэнгүй сэтгэлээр ариун цусаа бэлэглэж, эрдэнэт хүмүүний амь насыг аврагч доноруудаа алдаршуулах зорилготой энэ уралдаанд төв, орон нутгийн 20 гаруй сэтгүүлчийн 30 орчим бүтээл ирснээс “Ноцтой мэдээ” сонины сурвалжлагч Б.Ойдовын бичсэн “Манай эрхэм түшээд хүчтэй шүү, хүчтэй” гэсэн бүтээл тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, 300 мянган төгрөгөөр, “Өдрийн шуудан” сонины сурвалжлагч Ч.Болортуяагийн бичсэн “Сая сая шоколаднаас үнэтэй цус”, “Өглөөний сонин”-ы сурвалжлагч О.Эрдэнэбүрэнгийн бичсэн “Үхэх сэхэхийн зааг дээр байгаа хүмүүсийнхээ алтан амийг аваръя” гэсэн бүтээлүүд хоёрдугаар байр эзэлсэн тул тус бүр Өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр, “Нийгмийн толь” сонины сурвалжлагч С.Туулын бичсэн “Доноруудыг бурхантай зүйрлэдэг”, “Алтайн хөгжил”-сонины сурвалжлагч Т.Сайханаагийн бичсэн “Хүндэт доноруудаа хүндлэхийн учир”, “Өглөөний сонин”-ы сурвалжлагч А.Энхжаргалын бичсэн “Хариу нэхэхгүй цагаан сэтгэлээр элэг нэгтэндээ амьдрал бэлэглэе” гэсэн бүтээлүүд гуравдугаар байр эзэлсэн тул тус бүр Өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнуулахаар боллоо.
Шагналыг энэ сарын 13-ны өдөр Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд /УДЭТ-ын өмнөх/ болох Дэлхийн цусны донорын өдөрт зориулсан “Шинэ ертөнцийн шинэ донорууд” өдөрлөгийн үеэр гардуулна.