ТВ9 телевизийн ойн барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.29-нд нийтлэгдсэн

ТВ9 телевизийн ойн барилдаан эхэллээ

МҮБХ-ны алтан түнш ТВ9 телевизийн 10
жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн
барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд эхэллээ.

Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, улсын начин Н.Бүрэнбаатар, Б.Сангисүрэн, Ч.Цогбаяр нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглож байна.

Үндэсний бөхийн барилдааныг олон жил
тогтвор суурьшилтай дамжуулж ирсэн ТВ9 телевизийн уран бүтээлчдэд үзэгч,
уншигчдынхаа өмнөөс 10 жилийн баярын мэнд уламжилъя.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж