Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.29-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ

Казахстаны Алматы хотноо болж буй жүдо бөхийн Гран при тэмцээнээс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний хуваарь ёсоор өчигдөр эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг-ийн жингийн барилдаан боллоо.

Энэ өдөр эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг-д Монгол дөрвөн бөх дэвжээнд гарсанаас 73 кг-д Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртэж, Г.Одбаяр, Б.Батгэрэл нар шагналт V байр эзлэв.

66 кг-д зодоглосон Б.Батгэрэл мөнгөн медалийн төлөө Беларусын бөхөд ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөхөд дийлдсэнээр шагналт V байр эзлэв. 60 кг-д Г.Хэрлэн VIII байр шалгарсан байна. 

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэй 70 кг, -78 кг, +78 кг, эрэгтэй 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг жингийн медальтнууд тодорно.

+78 кг-д зодоглож буй О.Жавзмаа эхний тойрогт хийлж, улмаар Казахстаны бөхийг ялснаар Беларусын бөхтэй мөнгөн медалийн төлөө барилдсан боловч ялагдсан байна. Тэрбээр Казахстаны бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана.

-100 кг-д барилдаж буй Э.Энхбат мөн мөнгөн медалийн төлөө Бразилийн бөхтэй барилдсан ч ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө Казахстаны бөхтэй барилдахаар болоод байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж