
Үйлдвэр ашиглалтад орсноор 30 гаруй иргэн ажлын байраар хангагдаж, ачаалалтай үед 50-60 иргэн ажилтай болно. Үйлдвэрийн хүчин чадлын хувьд сард 300 гаруй тонн ноос, ноолуур угааж, 30 гаруй тонн ноолуур самнаж боловсруулах юм байна.
Харин үйлдвэр байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт буюу УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн багцаас 500 сая төгрөг, “Лидер” компани өөрийн хөрөнгөөс 900 сая төгрөг гаргаж, гүйцэтгэгчээр Хятадын “Жин-хуа” компани, Хөвсгөл аймгийн “Мөнх-Өргөө” зэрэг барилгын компани хамтран ажиллаж буй аж.
Тус аймгийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбараас бүрддэг. Тиймээс аймгийн хэмжээнд малын гаралтай ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын анхны үйлдвэрийг байгуулснаар орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний татвар төлж, иргэдийг ажлын байраар ханган, малчид түүхий эдээ зах зээлийн үнээр борлуулах гээд олон боломж бүрдэх гэнэ.
Г.Дарь