Байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 6-ны өдрүүдэд Туркийн Анталия хотноо болно.
Манай улсаас эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Ю.Ганзориг нарын удирдлагад цэц сорино.
Эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Урантунгалаг (“Хангарьд” клуб), ОУХМ А.Энхтуяа (“Хангарьд” клуб), ОУХМ Н.Ариунбилэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн нар өрсөлдөнө.
Урьдчилсан харваа өнөөдөр эхлэх бөгөөд тэмцээний гурав дахь өдрөөс багийн, дөрөв дэх өдөр ганцаарчилсан төрлийн хасагдах шат эхлэх юм.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дэлхийн байт харвааны холбооны чуулган болсон бөгөөд манай улсаас гурван төлөөлөгч оролцсон байна.
Ч.БОЛ