Хакүхо түрүүлэх болзлоо хангалаа

Хуучирсан мэдээ: 2013.09.28-нд нийтлэгдсэн

Хакүхо түрүүлэх болзлоо хангалаа

Мэргэжлийн сумогийн Аки башёгийн 14 дэх өдрийн барилдаанд их аварга Хакухо озэки Кисеносатог давснаар тус башёд түрүүлэх болзлоо хангалаа.

Хакүхо тэмцээний арав дахь өдрийн барилдаанд сэкивакэ Гоэйдод унасан ч 13 даваа, нэг унаатайгаар башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Өнгөрөгч долдугаар сарын Нагоя башёд түрүүлж, Монголоос төрсөн анхны ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтыг ахиулсан их аварга Хакухо дээд зиндаанд 27 дахь түрүүгээ хүртээд байна.

Өнөөдрийн барилдаанд ёкозуна Харумафүжи озэки Какүрюүг давснаар арван даваа, дөрвөн унаатай боллоо.

14 өдрийн дараа Монгол бөхчүүдийн амжилтыг дурдвал:

Макүүчи зиндаа

Хакүхо 13-1
Харүмафүжи 10-4
Какүрюү М.Ананд 9-5
Кёкүтэнхо Цэвэгням 8-6
Тамаваши Б.Мөнх-Оргил 8-6
Шёотэнро Д.Нямсүрэн 5-9
Токитэнкү А.Хүчитбаатар 5-9

Жюүрёо зиндааг 14 өдрийн дараах байдлаар Монголын хоёр бөх тэргүүлж байна. 12 даваатай Кагамио Б.Нанжид, 11 даваатай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хувьд маргаашийн барилдаанд оноолт таараад байна.

Кагамио Б.Нанжид 12-2
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11-3
Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 10-4
Таканоива А.Баасандорж 8-6
Азүмарюү С.Тодбилэг 8-6
Асасэкирюү Б.Дашням 8-6
Сэйро А.Өнөболд 4-10 тус тус даваатай байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж