Тэмцээний ганцаарчилсан төрлийн аваргаар Чехийн Петра Квитова шалгарлаа. Шигшээ тоглолтод Чехийн Петра Квитова Германы Анжилья Кербер нар шалгараад байсан бөгөөд нэг цаг 40 минут үргэлжилсэн тоглолтод 6:2, 0:6, 6:3-ийн харьцаагаар Квитова ялалт байгууллаа. Квитова тэмцээнийг тэргүүлэн тоглосон Беларусын Виктория Азаренкаг буулган авсан АНУ-ын Винус Уильямсыг хожиж, шигшээд шалгарсан. 2009 оны “Уимблдон”-ы аварга, өдгөө WTA чансааны 11-т бичигдэж буй Квитова тус тэмцээнд түрүүлснээр 426 мянган ам.доллар хүртэж, чансааны 900 оноо хүртэж байна. Дэд аварга Германы Кербер 213 мянган ам.доллар хүртэж, чансааны 620 оноо хүртэж буй.
Тэмцээний хосын төрөлд Энэтхэгийн Мизра, Зимбаевагийн Сара Блейк нарын хослол тэргүүлжээ.
Сануулахад, WTA, ATP ангилалд багтаж буй 15 дахь удаагийн "China Open" тэмцээн есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 6-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болно.