
Загвар зохион бүтээгч “Бид энгийн хэрнээ сайхан хувцаслахыг уриалж байгаа юм. Хэт ганган, олон янзын чимэг зүүлт бүхий эрээн мяраан хувцас хүнд тээртэй байдаг. Тиймээс биедээ эвиэйхэн хувцасаар сайхан харагдахыг санал болгож байгаа нь манай коллекцийн онцлог” хэмээн ярьжээ.
Энэхүү коллекцид багтсан хувцаснууд хамгийн үнэтэй 425 ам.доллар, хямд нь 165 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах аж.
Н.Наран