Хуучирсан мэдээ: 2013.09.28-нд нийтлэгдсэн

Ctrl+Alt+Del бол алдаа

“Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс Ctrl+Alt+Del гэсэн гурван товчлуурын хослолыг “Windows” системд нэвтрэн орохын тулд зэрэг дарах шийдэл алдаа байсныг хүлээн зөвшөөрчээ.

Билл Гейтс “Ctrl+Alt+Del бол алдаа байсан. Бид ганцхан товчлууртай байж болох байсан. Гэвч IBM-ийн компьютерийн гарын дизайн дээр ажилласан залуу бидэнд нэг товчлуур өгөхийг хүсээгүй юм” гэжээ.

Харин уг дизайн дээр ажилласан IBM-ийн инженер Дэвид Брэдли “гурван товчлуур нь хоорондоо хол зайтай учраас санаандгүй зэрэг дарах асуудал тулгарахгүй гэж л ингэж хийсэн” хэмээн тайлбарлажээ.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж