Хуурамч мөнгөн дэвсгэртийн хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.28-нд нийтлэгдсэн

Хуурамч мөнгөн дэвсгэртийн хэргийг шалгаж байна

Хуурамч мөнгөн дэвсгэртээр захын хорооллын дэлгүүр, халуун усны газар, үсчин, банк, санхүүгийн байгууллагаар гүйлгээ  хийхийг завдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.  Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 20 мянгатын хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийсэн 4-5 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 15, Сүхбаатар дүүргийн 1, 3-р хороонд гурван удаа, Чингэлтэй дүүргийн 4-р хороонд нэг тохиолдол гарчээ. Энэ сарын 26-ны өдөр  л гэхэд Сонгинохайрхан дүүргийн “Сити шоп” хүнсний дэлгүүрт хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийлээ гэх  мэдээллийн дагуу шалгаж СХД-ийн 15 дугаар хороонд оршин суух 58 настай эрэгтэй А  нь хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийснийг нь илрүүлсэн байна. Удаа дараа хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийх тохиолдол гарч байгаа учир цагдаагийн байгууллагаас  хуурамч мөнгөн дэвсгэртийг хаана хийж байгааг  илрүүлэхээр  бие бүрэлдэхүүн гаргажээ.

Хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдсэн, хуурамч мөнгө гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан тохиолдолд эрүүгийн хуулийн 176.1-р зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сараар баривчлах, 2-5 жилээр хорих ялаар шийтгэр хуулийн зааллттай. Хэрэв

хэргийг давтан буюу бүлэглэж урд нь энэ хэргээр шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тухайн этгээдийн эд хөрөнгийг хурааж, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох, мөнгөн дэвсгэрт хуурамчаар үйлдсэнийхээ хэрээр хөрөнгөжсөн бол бүх хөрөнгийг нь хурааж, улсын орлого болгохоор  заасан байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж