
Гэхдээ иргэний хөдөлгөөнийхөн дараагийн хугацааг хүлээж байгаа бөгөөд удахгүй намрын чуулганаар хэлэлцэх хуулийн журмын өөрчлөлтийг зогсоох талаар УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авахаар жагсаал зохион байгуулна гэдгээ хэлж байна. Хэдийгээр тус холбооны УЗ-ийн гишүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүс галт зэвсэг хэрэглэн саатуулагдаад байгаа ч бусад нь тэмцлээ үргэлжлүүлэх гэнэ. Одоогийн байдлаар ТЕГ-т шалгагдаж байгаа Ц.Мөнхбаяр нарын гурван хүн өмгөөлөгч аваад байгаа гэсэн. Харин хууль бус жагсаал зохион байгуулсан асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулагдсан хүмүүсээс зургаан хүнд нь захиргааны арга хэмжээ авч, тус бүр 20 мянган төгрөгөөр торгожээ.