Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт өчигдөр 22:10 цагийн үед Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Зон” кафед зодоон болоод байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу 124-р чиглэлийн эргүүлийн офицер д/ч Ч.Болдбаатар, цагдаа д/а Ч.Дэлгэрмандах нар очиж шалгахад тус кафед зөөгч ажилтай А, Э нарыг зодож танхайрсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн 12 хороонд оршин суух 32 настай, эрэгтэй Д нь согтуурсан үедээ бүлэглэн зодож, кафены хаалганы шил толийг хагалан танхайрсныг зогсоосон байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
П.Наран