Калифорнид папараццийн эсрэг хууль батлав

Хуучирсан мэдээ: 2013.09.28-нд нийтлэгдсэн

Калифорнид папараццийн эсрэг хууль батлав

Калифорни муж улсын ассамблей өнгөрсөн наймдугаар сард жүжигчин Холли Берри нарын оддын өргөн барьсан Параццийн эсрэг хуулийн төслийг дэмжин баталжээ.  Калифорни мужид ирэх нэгдүгээр сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх Папараццийн эсрэг хууль нь олны танил хүмүүсийн хүүхдүүдийг хэл амнаас хамгаалахад чиглэсэн аж. “606-р хууль” гэх папараццийн эсрэг хуулийн дагуу гэрэл зурагчдыг эцэг, эхийнх нь зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг авахыг хориглосон байна. Түүнчлэн хууль зөрчсөн этгээдийг 10 хоногоос нэг жил хүртэлх хугацаагаар шоронд хорих болон 10 мянган ам.доллар хүртэл торгуулийн арга хэмжээ авах ажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж