Гурилын үнэ буурчээ | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Гурилын үнэ буурчээ

Үндэсний статистикийн газраас долоо хоног тутамд явуулдаг үнэ тарифын судалгаа гарчээ. Уг судалгаагаагаар гуравдугаар сарын 3-ны байдлаар өмнөх 2010 оны хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд гурил 2.9 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1.5 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 2.6 хувь, “Алтан тариа”-н савласан дээд гурилын үнэ 2.0 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.9 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 1.3 хувь, импортын орос дээд гурилын үнэ 2.7 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 2.7 хувь, хятад дээд гурилын үнэ 1.4 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ.  “Алтан тариа”-н дээдийн дээд зэргийн гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.
 Өмнөх долоо  хоногийнхтой харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд гурил 2.5 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1.7 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 2.6 хувь, “Алтан тариа”-н савласан дээд гурилын үнэ 2.0 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1.5 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 2.0 хувь, импортын орос нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1.1 хувь, хятад дээд гурилын үнэ 1.4 хувиар тус тус буурсан байна.
 
Д.Цээнэ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж