Рафаэль Надаль Сөүлд ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Рафаэль Надаль Сөүлд ирлээ

Талбайн теннисний нэрт тамирчин Испаний Рафаэль Надаль БНСУ-ын Сөүл хотноо өнөөдөр ирлээ. Өдгөө ATP чансааны хоёрт бичигдэж буй Надаль энэ оны “Их дуулга”-ын хоёр (“Францын нээлттэй тэмцээн”, “Америкийн нээлттэй тэмцээн”) түрүүг хүртээд байна. Мөн тэрбээр оны турш болдог ATP World Tour Masters 1000 ангилалын есөн цувралын тавд нь түрүүлсэн.

БНСУ-ын Сөүл хотноо KIA motors группийн урилгаар ирж буй нэрт теннисчин долоон жилийн дараа /2006.11/ тус улсад зочилж байна.

KIA motors элч төлөөлөгч Рафаэль Надаль энэхүү ажлаа Сөүл хотоос эхэлж байгаа бөгөөд улмаар БНХАУ, Сингапур, Хонгконгт үргэлжилж, ирэх онд Австралид үргэлжлүүлэх юм байна.

Рафаэль Надаль ирэх долоо хоногт БНХАУ-ын Бээжин хотноо эхлэх “China Open” тэмцээнд оролцох юм.


Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж