Германы Анжилья Кербер, Чехийн Петра Квитова нар “Toray Pan Pacific Open” тэмцээний шигшээд шалгарлаа.
2,3 сая ам.долларын шагналын сантай “Toray Pan Pacific Open” тэмцээн Японы Токио хотноо өндөрлөх дөхөж байна.
Тэмцээний ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Германы Кербер Данийн Каролина Возняцкиг 6:4, 7:6, Чехийн Квитова АНУ-ын Винус Уильямсыг 3:6, 6:3, 7:6-ийн харьцаагаар буулган авснаар шигшээд шалгарлаа.
Энэ сарын 23-нд эхэлсэн “Toray Pan Pacific Open” тэмцээнд дэлхийн топ арван теннисчдээс Беларусын Виктория Азаренка (2), Польшийн Агнешка Радваньска (4), Италийн Сара Эррина (6), Данийн Возняцки (8), Германы Кербер (9), Сербийн Елена Янкович (10) нарын шилдэг теннисчид оролцсоноос Немц бүсгүй шилдгүүдийг төлөөлж, шигшээд шалгарлаа.
Ганцаарчилсан төрлийн аварга 385 мянган ам.доллар, чансааны 900 оноо,
дэд аварга 192 мянган ам.доллар, чансааны 620 оноо хүртэх ажээ. Харин хосын аваргууд 110
мянган ам.доллар, дэд аваргууд 59 мянган ам.доллар юм байна.
Тэмцээний шигшээ тоглолт маргааш болно.