Чингэл районыхон тусална

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Чингэл районыхон тусална

Цэнгэлдэх хүрээлэнг тохижуулахад Чингэл районыхон тусална

БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Чингэл районы захирагч Марлан, хурлын дарга Дугаржав нар Баян-Өлгий аймагт албан ёсны айлчлал хийв.

Хөрш районы төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Х.Дармен хүлээн авч найрсагаар ярилцлаа. Хүндэт зочид тус аймгийн төв цэнгэлдэх хүрээлэн болон мод үржүүлэх газрын талбайг үзэж танилцлаа. Учир нь өнгөрсөн наймдугаар сарын эхээр манай аймгийн удирдах ажилтнууд Алтай аймгаар айлчлахдаа аймгийн дарга Ү.Талгаттай хийсэн хэлэлцээгээр тэдний тал манай аймагт цэнгэлдэх хүрээлэнг тохижуулах, мод үржүүлэх газар байгуулах, модны үр нийлүүлэх, иргэдийг Алтай хотод эмчлүүлэхэд нь туслах зэрэг дэмжлэгийг үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон билээ.

Эх сурвалж: http://bayan-olgii.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж