Чанарын удирдлагын тогтолцооны сургалт болов

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Чанарын удирдлагын тогтолцооны сургалт болов

Албан байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд Олон Улсын Стандартыг нэвтрүүлхээр арга зүйн сургалт зохион байгууллаа. Чанарын ISO Стандартыг төрийн албанд нэвтрүүлэх зорилгоор сумдын тамгын газрын дарга, байгууллага, аж ахуй нэгжийн чанарын мэргэжилтэн, дарга эрхлэгч нарыг сургалтад хамруулав.

Энэхүү стандартыг ямар нэгэн хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн дээр яригддаг гэж ойлгосоор иржээ. Гэтэл зарим хөгжингүй улс орон чанарын хэмжилзүйг төрийн албандаа нэвтрүүлэн хэрэгжүүлдэг байна. Тиймээс Олон Улсын Стандартын чанар, баримт бичиг, шаардлагыг төрийн албаны үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх талаар ойлголт өгөхөөр зохион байгуулсан юм.

Эх сурвалж: http://zasag.mn/m/uvs
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж