Кино урлагийн 80 жилийн ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Кино урлагийн 80 жилийн ойг тэмдэглэв

МОНОЛ УЛСАД КИНО УРЛАГ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙГ САЙНШАНД СУМАНД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээг 2013 оны 09-р сарын 21-23-ны өдрүүдэд Сайшанд суманд тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын нээлтийн үйл ажиллагааг аймгийн Музей дээр үзэсгэлэн зохион байгуулсанаар эхэлсэн юм. Үзэсгэлэнд үе үеийн кино механикчид болон тухайн үеийн хэрэглэж байсан зургийн аппарат, тоног төхөөрөмжүүдээр үзэсгэлэн гаргасан байлаа. Ингээд Дорноговь аймагт кино байгууллагын үндэс суурь тавигдсан талаар товчхон дурдвал:

Дорноговь аймагт 1932 оноос эхлэн “Улаан гэр”-ийн үйлчилгээний хүрээнд дуугүй киноны хэдэн дүрсийг гар ажиллагаатай аппарат маягийн төхөөрөмжөөр Улаанбадрах сумын харьяат Сэдэд, Өндөршил сумын харъяат Юндэн нар гаргаж эхэлснээр аймгийн кино байгууллагын эх суурь тавигджээ.

Сүүдэр шийг улам боловсронгуй болгох үүднээс “Улаан гэр”-ийн үйлчилгээтэй хослуулж урлагийн тоглолтоор  хүч хамруулан ард түмэндээ сонирхуулж эхэлсэн байна.

1939 оны үеэс эхлэн дуутай кино үйлчилгээд шилжиж мэргэжлийн кино механикч шаардагдаж эхэллэхэд тус аймгийн хэмжээнд 2 кино механикч аймгийнхаа бүх сумдыг хуваан авч нүүдлийн журмаар дамжин үйлчилж байсан нь БНМАУ-ын соёлын тэргүүний ажилтан Н.Тойног, ахмад кино механикч И.Гунгаа нар байлаа.

1957-1960 онуудын хооронд бүх сумдад “Нүүдлийн кино”той болж өргөжсөн байна.

Ингээд 1978 оны 10 дугаар сарын 1-нд 33 хүний орон тоотой байнгын ажиллагаатай “Баянговь” кино театр болсон байна.

Нэмж сонирхуулахад үзэсгэлэнд тавигдсан тоног төхөөрөмжөөр кино гаргаж байсан нь ихэд сонирхууштай байлаа.

9-р сарын 21-ний 16 цагт Саранхөхөө театрт баярын хурал болж, аймгийн Засаг даргын Өргөмжлөлөөр Ч.Отгонмантай, Ц.Бат-Өлзий, Ө.Базар, Д.Цэнд нарын хүмүүсийг шагнасан байна.

Эх сурвалж: http://zasag.mn/m/dornogovi
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж